Apple компани iPhone Air загварыг 2025 онд гаргахаар ажиллаж байгаа тухай албан бус мэдээлэл таржээ

Apple компани iPhone Air загварыг 2025 онд гаргахаар ажиллаж байгаа тухай албан бус мэдээлэл таржээ

Уншсан 167
ТүгээхShare공유하기

Apple компани олон жилийн дараа iPhone бүтээгдэхүүнийхээ харагдах байдлыг өөрчлөх гэж байгаа тухай мэдээг Блүүмбэрг агентлаг албан бус эх сурвалжаас уламжлан тараажээ.

Тухайлбал 2025 онд зах зээлд танилцуулах iPhone 17 загвартаа “Air” буюу нимгэн хувилбар нэвтрүүлэхээр ажиллаж буйг уг мэдээнд дурдсан байна.

Өнөөдрөөс хойш сар хүрэхгүй хугацааны дараа танилцуулагдах iPhone 16 загвар нь хиймэл оюуны Apple Intelligence технологийг дэмждэг болох юм.

Блүүмбэргийн мэдээлснээс үзвэл “Air” хувилбар нь iPhone 17 ба iPhone 17 Pro уламжлалт хувилбаруудтай цуг танилцуулагдах бололтой.

“Хэрвээ та ердийн iPhone-оос илүү гоёмсог зүйлийг хүсэж байвал, Pro хувилбарын өндөр үзүүлэлтүүд онц шаардлагагүй бол энгийн үзүүлэлттэй мөртлөө харагдах байдал нь онцгой содон хувилбарыг сонгох боломжтой болж магадгүй” гэж Блүүмбэргийн мэдээнд өгүүлжээ.

“iPhone-ий шинэчлэлтийн хамгийн том мөчлөг нь гадаад харагдах байдлын өөрчлөлт болдог” гэж Deepwater Asset Management компанийн мэргэжилтэн Ген Мюнстер тайлбарласан байна.

Хэдийгээр “Air” хувилбар эхлээд үндсэн хувилбараасаа тусдаа танилцуулагдах ч Pro хувилбар эцэстээ адилхан нимгэн гоёмсог болох чиглэлд өөрчлөгдөх нь тодорхой гэж тэр дүгнэжээ.

Сүүлийн жилүүдэд тоймтой шинэчлэлт хийгээгүй байсан Apple компани хиймэл оюуны технологийн давлагаа болон гадаад хэлбэрийн өөрчлөлтөөр iPhone-ий борлуулалтаа дахин өсгөх боломжтой гэж Мюнстер үзэж байна.


Эх сурвалж: Business Insider